НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан Хандивын Гала арга хэмжээгээр нярай хүүхдийн эрт илрүүлгийн Тандем масс спектрометри дэвшилтэт технологийг Монголд анх удаа оруулж ирэх, тогтвортой ажиллагааг хангахад шаардлагатай санхүүжилтийг босгож чадлаа.
Энэхүү технологи нь 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжтой бөгөөд эрт илрүүлж, эмчилгээ хийснээр хүүхдийн эрүүл мэнд, амь насыг ч аврах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж
| UNICEF Mongolia
|