Dark Light
Нийгэм | 2025-09-16

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭРЭЭ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний үнэмлэхийг нийтийн тээвэрт ашиглах санал гаргасны дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, хэлтсийн дарга нар, НЗДТГ-ын Мэдээлэл технологийн газар, нийтийн тээврийн салбарт төлбөр мэдээллийн систем нэвтрүүлэгч төсөл хэрэгжүүлэгчдийн хамт уулзалт зохион байгууллаа.

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээлэл технологийн газрын программист Ч. Дэлгэрбаяр нар мэдээлэл солилцож, иргэний цахим үнэмлэхэд суурилсан ойрын зайнаас мэдээлэл солилцох технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэнээр нийтийн тээврээр зорчих өдөр тутмын төлбөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийн талаар ярилцлаа.

Мэдээлэл солилцон хамтран ажилласнаар олон давуу тал бий болно.

Тухайлбал: Хөдөө орон нутгаас ирсэн өндөр настан хотод ирээд нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарахад карт худалдан авч цэнэглэх, нэг цэгийн үйлчилгээнд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэн шууд иргэний үнэмлэхээ уншуулж зорчих боломж бий болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14