Dark Light
Нийгэм | 2025-09-16

ХОВД АЙМАГ ОНЦГОЙ КОМИССТОЙ ХАМТАРСАН ХУРАЛДААН ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Ховд аймагт ажиллаж байна.
 
Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, 2025.09.16-ны өдөр Ховд аймаг Онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ.   
 
Ховд аймгийн хэмжээнд 2025-2026 оны өвөл, хавар нийт 3.7 орчим сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 6.3 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар урьдчилсан тооцоо гарсан байна. Баруун бүсэд зун ганд нэрвэгдсэн учраас нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Өвөл, хаврын улиралд мал онд орох нөхцөл хүндэрч, эрсдэл үүсэх өндөр магадлалтай тул өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа эрчимжүүлжээ. Энэ онд 500 мянга орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн танилцуулав.  
 
Тус аймагт мал төхөөрөх 9 үйлдвэр, мал, мах бэлтгэн нийлүүлдэг 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 13 үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2 үйлдвэр мал, мах экспортлох зөвшөөрөл авсан. “Алтай мийт”, “Амар органик мийт” ХХК-иуд 140 тн мах экспортод гаргажээ. Тухайн аж ахуйн нэгжүүд нийт 131.7 мянган толгой мал худалдан авч бэлтгэх төлөвлөгөөтэй байна.
 
Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бүдүүн тэжээл 970 тн, хүчит тэжээл 778 тн, эрдэс тэжээл 2 тн-ыг тус тус бэлтгэжээ. Аймгийн Засаг даргын албан даалгаварт зааснаар малчдын түвшинд нийт 60.8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөө өгсөн. Үүнээс малчдын түвшинд нийт 66.2 мянган тн хадлан, 1206 тн тэжээл, 3605 тн хужир шүү бэлтгэж байгаа явцын дүн мэдээ сумдаас ирүүлжээ.  
 
Аймгийн онцгой комиссын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот тогтоолоор төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, аймгийн аюулгүйн нөөцөд 250 тн буюу 50 кг-н 4000 уут хорголжин тэжээл, 25 кг-н 2400 уут хивэг бэлтгэхээр 2 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж эхний 1200 уут хорголжин тэжээл, 2400 уут хивгийг бүрэн нөөцөд хүлээн авсан байна.
 
Отор нүүдлийн хувьд нийт 1895 өрхийн 1 сая гаруй мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан байна.
 
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ховд аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тогтоолд аймаг, сумын хийж хэрэгжүүлэх ажлыг маш тодорхой зааж өгсөн. Тогтоолд аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг өмнөх жилүүдээс давуулах биелүүлэх үүрэг өгснийг онцоллоо.
 
Цаашид ган, зудын эрсдэлтэй тэсвэрлэх чадвартай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, улсын төсөв, олон улсын донор байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдаж төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, Онцгой комиссын гишүүд багуудаар явж малчдыг үнэн бодит мэдээллээр хангах, эмнэлэг, сургуулиас эхлээд төрийн байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллах чиглэл өглөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19