Dark Light
Нийгэм | 2025-09-16

ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨХ МЭРГЭШСЭН ИНСТИТУЦИЙГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Манай Улсын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл Монгол хүн гэдэг номер нэг анхаарах асуудал болсон. Өнөөдөр айл болгон шахуу нэг хавдартай хүнтэй, хавдрын эмчилгээнээс болоод хандив тусламж гуйсан байдал нь сошиал орчинд өдөрт хэдэн арваар бичигдэж байдаг болсон нь нууц биш. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол хүний амьдралын чанарт чухал нөлөөлөх хүчин зүйл бол эрүүл мэнд гэдгийг чухалчиллаа.  Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг хэлсэн. Өмнөх парламентын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх хууль, бодлогын үндэс тавигдсаныг онцлоод үүний үр дүнд урьдчилан сэргийлэх үзлэг өргөжиж, хөнгөлөлттэй эмийн хүртээмж сайжирч, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд тодорхой ахиц гарсныг хэлж байв. Гэхдээ дутуу харсан зүйл байгааг хэлээд тухайн шинэчлэл нь эмнэлгийн санхүүжилт, даатгал, цахимжилтад төвлөрсөн ч тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, хяналтын тогтолцооны шинэчлэл орхигдсон гэсэн юм. Энэ байдлаас болж эмнэлгүүдийн санхүүжилт нь тоо хэмжээнд суурилж, чанартай үйлчилгээ үзүүлэх бус, илүү олон тохиолдол бүртгэх сонирхлыг бий болгожээ.  Судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй тохиолдлын 30–40 хувь нь амбулаторийн түвшинд шийдэгдэж болох байсан гэв. Өдрөөс өдөрт эмнэлгийн зардал байнга өсөж, 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 500 орчим тэрбум төгрөг байсан бол 2024 онд 1.9 их наяд төгрөг болж бараг тав дахин өссөн ч иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанарт ахиц гараагүйг хэллээ. Олон улсад бол “бага зардлаар ихийг хийх” зарчим баримтлан урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжид гол санхүүжилт чиглэдэг байна. Гэтэл манай улсад анхан шатны тусламж нийт үйлчилгээний тал хувийг эзэлдэг мөртөө санхүүжилтийн 20 хүрэхгүй хувь ногдож байгаа нь том зөрүү гэдгийг УИХ-ын дарга онцлон хэлсэн. Түүнийхээр манай улс үл хязгаарлагдах хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр санхүүжүүлэхдээ:
нэгд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын тооцоололд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандлага нэвтрүүлэх, оновчтой төлөвлөх мэргэшсэн институцийг бий болгох;
хоёрт, чанар, нэхэмжлэлийн хяналтын хараат бус тогтолцоог хөгжүүлэх;
гуравт, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээсэн юм. 
Энэ шинэчлэлийг хийхдээ УИХ-д эрүүл мэндийн асуудлаар байгуулагдсан гурван ажлын хэсгийн судалгаа, санал дүгнэлтийг харгалзан Засгийн газар, салбарын яам, парламент, оролцогч талууд хамтран ажиллах нь зүйтэй гэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19