Dark Light
Нийгэм | 2025-09-16

ДАЙЧДЫН АР ГЭРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, "БИД ЯЛАВ" МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дайчдын үр удам болох УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний өвөг дээдэс дайнд оролцсоныг нотлох архивын бичиг баримтуудыг хадгалууллаа.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН
 
Түүний аав Балжиннямын Лувсанцэрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 7-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Холбооны тусгай хорооноос 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эрэлхгээр тулалдан “Бид ялав” медалиар шагнагдаж байжээ. 
 
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.НАРАНБАЯР
 
Түүний өвөө Дэлгэрийн Гэндэн нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1-р багт төрж, 37 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 5-р морьт дивизийн 13-р морьт хороонд бага даргаар дайнд оролцож, “Бид ялав” медалиар шагнагдаж байсан түүхэн гавьяатай. 
 
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 
 
Түүний өвөө Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 9-р морьт хороонд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эрэлхгээр тулалдсаныг үнэлж “Бид ялав” медалиар шагнаж байв
 
УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН
 
Түүний өвөө Дамбын Бадрах нь Увс аймгийн Хяргас сумын 3-р багт төрж, 40 настайдаа 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан, 1-р дивизийн 1-р хороонд бага даргаар дайнд оролцож “Бид ялав” медалиар шагнагдсан алдар гавьяатай. 
 
УИХ-ын гишүүн Б.ПУНСАЛМАА
 
Түүний өвөө Даваагийн Самбуу нь Архангай аймгийн Хотонт сумын 3-р багт төрж, 29 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 353-р ангиас дайнд оролцсоныг баталж “Бид ялав” медалиар шагнаж байжээ. 
Дайчдын үр удам, УИХ-ын гишүүдэд мөн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Бид ялав” медалийг гардуулан өглөө. 

Эх сурвалж | Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00