Dark Light
Нийгэм | 2025-09-16

ГАНГА НУУРЫГ БОХИРДОЖ, ШИРГЭХЭЭС ХАМГААЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байна. 
Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ. 
  1. Ганга нуурын тэжээлийн булаг " Баян булаг"-н эхийг хашиж хамгаалах
  2. Оргихын булгаас Ганга нуур луу явах явган хүний зам тавигдаж байна.
  3. Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам тавив.
  4. Тохижилтын талбай дээр 4x5 хэмжээтэй сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэг байрлууллаа.
Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000м урт 11 эгнээ  талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн, ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2-3 настай суулгацаар солино, нийт 8993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажиллав.
Ганга нуурын хойд хэсэгт 11 эгнээ 3000 метр урттайгаар шланк татаж, модны тоогоор  дуслын усалгааны систем холбож, модны усалгааг системжүүлэн, усалгааны давтамж, цагийн  менежмент хийж, ажлын ачааллыг бууруулах зорилгоор угсралт ажлыг хийж гүйцэтгэв.

Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19