Энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв дэх “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсан. Галын улмаас 260 гаруй түрээслэгч эд материалаар хохирсон юм.
Гал гарсны маргааш аймгийн удирдлагууд түрээслэгчидтэй уулзаж, хохирлыг нэн даруй барагдуулахаа мэдэгдэж байв.
Тэгвэл "Шинэ мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн барилгыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих төсөл сонгон шалгаруулалтыг 6 удаа зарлаж, 6 дахь удаагийн төсөл сонгон шалгаруулалтаар “Мөнх өсөн нэмэх” ХХК шалгарч, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлэхээр ажилдаа орлоо.
Өмнөх сонгон шалгаруулалтуудын үеэр гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд гэрээгээ ирж байгуулахгүй, ажил гүйцэтгэхээс зайлсхийх, эсвэл шаардлагатай материалыг ирүүлээгүй зэрэг шалтгаанаар хэрэгжээгүй тухай Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар мэдээллээ. Харин энэ удаа гэрээ амжилттай байгуулагдаж, барилгын ажил албан ёсоор эхэлж байна.
Гэрээний дагуу уг барилгыг 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах бөгөөд Шинэ-Мөрөн ХҮТ-д үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчдэд дахин ажлын байр бий болгоно.
Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
|