Dark Light
Нийгэм | 2025-09-16

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.16/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, У.Отгонбаяр, Л.Соронзонболд нарын 20 гаруй гишүүний санаачилсан Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжлээ.
Манай улсын нийт ажиллах хүчний 23.7 хувь буюу 321.3 мянган хүн хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, 2024 оны байдлаар ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 7.4 хувийг эзэлж байна. Гэвч мал аж ахуй, газар тариалангийн салбарт хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын уялдаа, холбоо хангалттай биш байгаа нь тус салбарын үйлдвэрлэлийн нэгдмэл, цогц байдал, тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа юм.
Анхдагч Хөдөө аж ахуйн тухай хуульд хүний нөөцийн асуудлыг тусгайлан оруулсан. Хүний нөөцийг бэлтгэх, сургах сургалтын зардлыг орон нутгаас гаргаж, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна. Сүүлийн үед боловсон хүчний асуудал тулгамдсан асуудал болсон. Хөдөө аж ахуйн сургуульд энэ жил 70 гаруй оюутан мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр элссэн бол дээрх чиглэлд нийт 300 гаруй оюутан суралцаж байна.
Байнгын хорооны гишүүд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой түүхий эд бүтээгдэхүүний чанар, бүртгэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг тусгасан хуулийн төсөл болсон хэмээн сайшааж асуулт асууж, хариулт авснаар хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14