Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ухаалаг хяналтын системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж эхэллээ. Хуурамч болон бүртгэлгүй улсын дугаартай автомашиныг илрүүлж, Тээврийн цагдаагийн алба хаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг таслан зогсоож байна.
Иргэдийн аюулгүй, амар тайван орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуурамч дугаар ашиглахтай тэмцэх ажлыг ухаалаг систем болон Тээврийн цагдаагийн албаны хамтын ажиллагаагаар тогтмол хэрэгжүүлнэ хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Эх сурвалж
| Замын хөдөлгөөний удирдлагын төв
|