Dark Light
Нийгэм | 2025-09-16

ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД БАТЛАН ДААЛТАД...

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд хойшлуулшгүйгээр баривчлах тухай тодорхой заасан байдаг. Үүнд: 
Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах (§31.5)
Мөрдөгч хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан дараах тохиолдолд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болно:
1.      Гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан;
2.      Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан;
3.      Тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн.
Хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан дараах тохиолдолд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болно:
1. Хэн болох нь тогтоогдоогүй;
2. Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;
3. Монгол Улсад байнга оршин суудаггүй.
Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ. Мөрдөгч сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ.
Сэжигтнийг хууль бусаар баривчилсан бол прокурор даруй суллана. Сэжигтэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд баривчлах ажиллагааны талаар сэжигтнийг суллагдсанаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаж болно хэмээн заажээ. 
Мөн 2. ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖИЛЛАГАА (§14.9-1)
Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:
1.      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
2.      Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
3.    Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
4.      Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн заасан байна.  
Харин манай улсад хэрэг хийсэн нь тодорхой нотлох баримттайгаа байхад хийсэн эзэн нь сул чөлөөтэй явж байгааг сүүлийн үед сошиалд хүчтэй нөлөө үзүүлсэн 16 настай охины амийг хөнөөхөд хамтран оролцсон гэх Х.Энхсайхан насанд хүрээгүй гэх үндэслэлээр гадуур шалгагдаж байгаагаас бэлээхэн харж болно. 
Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаанд заагдсан үндэслэл журмыг зөрчөөгүй, хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөөгүй тохиолдолд хэрэгт холбогдогчийг гадуур байцаах үндэслэлтэйг хуульч, прокурорууд хэлж байна.
Тэгвэл энэ журамд заасан үндэслэлээр хэд хэдэн хүн амины хэрэгт холбогдсон этгээдүүд гадуур сул чөлөөтэй явж байна. 
2024 оны тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө 21 настай найз охиноо дайрч, улмаар тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэртээ хонуулсан Б гэх этгээд мөн л сул чөлөөтэй яваа. Хохирогч эмэгтэй тухайн шөнө “Өвдөөд байна. Түргэн дуудаад өгөөч” гэхэд “Битгий баашлаад бай” гэж нэмж зодсон тухай эмнэлэгт хэвтэж байхдаа найзтайгаа ярьсан харилцан ярианд ч үлдсэн байдаг. Хохирогч эмэгтэй эмнэлэгт 21 хоног байхдаа найман удаагийн хагалгаанд орж өвчнөө даалгүй 2024 оны тавдугаар 25-ны өдөр нас барсан юм. Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр болохоор товлогдоод байна. 
Бээжингээс ирсэн БНХАУ-н хоёр иргэнийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт барьцаалж хохирогчийн ар гэрээс 1 тэрбум юань нэхэж улмаар буудаж амь насыг нь хохироон цогцсыг нь хээр хаясан хэрэг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан байдаг. Тухайн хэрэг нь одоогоор шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Уг гэмт хэргийг үйлдсэн гэх А.Даянтөмөр гадуур батлан даалтад шалгагдаж байгаа аж. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсланбаатарын хүү гэдэг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14