БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.09.17 ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 06.32-19.01
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Аргын тооллын есдүгээр сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан, 19:01 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.