Dark Light
Нийгэм | 2025-09-16

НУМ: САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА САНААЧЛАХАД САЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бүтэхгүй байгаа ажлаас болж уурлаж бухимдах нь гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлэх болно. Хувийн амьдралаа эвгүй байдалд оруулахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ санал бодлыг сайн сонсох нь зүйтэй байна. Эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе. Дасгал хөдөлгөөн сайн хийж биеийн дархлаагаа дэмж. Мөн хоол хүнсээ тохируулан хэрэглэж, элдэв муу зуршлаасаа хол бай.
 
Үхэр: Гадаад орчноос үл хамааран, өөрийн дотоод эрх чөлөөтэй байх өдөр. Яарч сандралгүй, тайван бай. Ойр дотнын хүмүүсийнхээ найдвартай түшиг тулгуур болж, эргэн тойрондоо эерэг дотно уур амьсгал бүрдүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Сайхан харилцаа найдваргүй мэт нөхцөл байдлыг ч засаж залруулах боломжтой.
 
Ихэр: Ажиллаж, амьдрах орчноо шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Та өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Аж ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр орноо тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байдалд орно. Хувийн асуудал хурдан шийдэгдэнэ.
 
Мэлхий: Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцох болон төрийн байгууллагуудад хандах зэрэгт тааламжтай. Гэрээ хэлэлцээр хийх болон хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай цаг үе. Эрүүл мэндээ хамгаалж элдэв эрсдэлээс холуур байвал зорилгодоо хүрэх арга замаа олж чадна.
 
Арслан: Бүх зүйлд өөрийнхөөрөө байж, чинээнд нь тултал хичээн чармай. Дэмий зүйлд санаа зоволгүй энгийн даруу амьдрах нь сэтгэлийн таашаал өгнө. Өнөөдөр зарим үед учир нь олдохгүй замбараагүй явдалтай учирч магадгүй тул цагийг нь олж даруй зогсоо. Хайхрамжгүй зангаас болж сэтгэл гонсойсон үйл явдал болж магадгүй.
 
Охин: Өнөөдөр ээдрээтэй эсвэл өмнө нь оролдоод бүтэлгүйтсэн ажил хэргийг хийх гэсний хэрэггүй. Бизнесийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлал байна. Оюун санаа, мэдлэг ухамсраа нээлттэй тод байлгах хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Өвчин тусвал эргэн тойрныхондоо бөөн чирэгдэл учруулна.
 
Жинлүүр: Биеийн дархлаа муудаж болзошгүй байна. Энэ үед ажил амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Ажил хэрэгтээ идэвх гаргах шаардлагатай ч зорьсондоо хүрэх гэж хэт улайрахад таагүй цаг үе байна. Санхүүгийн байдлаа сайжруулахад хүнд байх болно.
 
Хилэнц: Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааны амар амгалан байдлыг эрхэмлэ. Өөрийн зан аашны өвөрмөц онцлогийг хурдан мэдэрч, болж буй үйл явдлыг сонирхолтой адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн бай. Өнөөдөр өөх тостой, илчлэг ихтэй хоол хүнсийг хязгаарла. Энэ нь хоол боловсруулах эрхтний системд тань амралт болно.
 
Нум: Сайн дурын үйл ажиллагаа санаачлахад сайн өдөр. Амжилтын араас хөөцөлдөн тэмүүл. Өнөөдөр ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Хүлээцтэй няхуур байж өрсөлдөгчийнхөө үг болон үйлдлийн алдаан дээр нь хариу нүүдэл хий. Та өөрийнхөө хийж буй ажлыг сэтгэл хөөрлөөр тайлбарлаж болохгүй.
 
Матар: Саад бэрхшээл тохиох магадлалтай тул өнөөдөр шинэ ажил эхлээд хэрэггүй. Мөн эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал учирч магадгүй. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд өөрийн санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой байна. Таны бусдын төлөө зориулах сайн үйлс олон хүнд таалагдана.
 
Хумх: Танд ажил хэрэгт идэвхтэй байж, ахиц дэвшил гаргах эрмэлзэл их байна. Ийм үед мэргэжлийн хүрээнд амжилттай гаргаж магтаал урамшуулал сонсох магадлалтай. Гэхдээ чухал шийдвэр гаргахын өмнө анхаарал болгоомжтой бай. Санхүүгийн байдал хувьсамтгай, тогтворгүй байна. Хоол хүнсээ сайн анхаарахгүй бол хордлого авч болзошгүй. Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн авахдаа анхааралтай бай.
 
Загас: Ямар нэг туршилт хийх алхмыг болгоомжтой хий. Олон хүмүүсийн өмнө өөрийн эрх ашгаа хамгаалахаас бүү ай. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө нээн илэрхийлэх боломжийг сайн ашигла. Ойр дотнын хүмүүсийнхээ асуудлыг шийдэхэд тусал. Гэр бүлд халуун дулаан бие биеэ дэмжсэн уур амьсгал ноёрхоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19