Dark Light
Нийгэм | 2025-09-17

А.АМАРТҮВШИН: 2 ЖИЛИЙН ДОТОР АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш болон хагас коксон нүүрсний талаар Нийслэлийн Засаг Даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 
Есдүгээр сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотын 400 цэгт шахмал түлш борлуулагдаж эхэлсэн. Аравдугаар сарын 1-н хүртэл шахмал түлшийг түгээнэ. Үүнээс хойш хагас коксыг сонголтоор хэрэглэнэ. Нэг өрх долоо хоногт долоон шуудайг авах эрхтэй. Үүнийхээ дагуу сонголтоор хэрэглэнэ. Ингэснээр иргэд өөрсдөө харьцуулах боломжтой. Нийслэлийн зүгээс өнгөрсөн зун бүх лабораторийн шинжилгээ дүгнэлтийг гаргасан. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн, Олон улсын лабораторид шинжилгээг өгсөн. 
Нийслэлийн зүгээс түлш борлуулах "Hotulа" апплэкэйшн гаргасан. Есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэл туршилтын хугацаа явагдана. Энэ гурван сарын хугацаанд танилцуулах, нутагшуулах, санал гомдол хүлээн авах, шинэчлэх зэрэг засварын ажил явагдана. Гар утсаараа цахим карт үүсгээд нүүрсээ худалдан авах боломжтой. Дараа долоо хоногоос эхлэн иргэний үнэмлэхийн бар кодоор ашиглан түлшээ худалдан авч болно. Ингэснээр сонголттой, ашиглахад хялбар хэрэглээг нэвтрүүлж байна. Энэ жил 306 мянган тонн нүүрсийг нэвтрүүлнэ. Ингэснээр яндангаас гарч байгаа агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэсэн судалгаа гарсан. Мөн энэ жил 5000 өрхийг газ руу шилжүүлнэ. Баянгол, Чингэлтэй дүүргийн гурван байршлыг бүрэн газ руу шилжүүлнэ. Одоогоор бэлтгэл буюу дулаалгын ажил эхэлсэн. Нийт 22 байршил дээр газ түгээх, цэнэглэх ажил явна. Дараа жил 50 мянган айлыг газ руу шилжүүлэхээр төсөвлөж байна. 2027-2028 онд нийт 150 мянга гаруй айлыг газ руу шилжүүлнэ. Цаашдаа ахуйн нүүрсний хэрэглээг бүрэн хална гэсэн зорилготой. Газ хэрэглэх аюулгүй байдлыг НҮБ-ын хүүхдийн сан болон төрийн байгууллагуудтай хамтран өрх бүрд сургалт орно. Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл газ хэрэглээний татаас гэж 900 мянган төгрөгийг өгнө. Газны хэрэглээг дэмжих, түгээх, нүүрсний зардалтай тэнцүүлэх зорилготойгоор татаас өгч байна. 
Засгийн газрын хуралдаанаар хагас коксын үйлдвэр барих, судалгааг хийх ажлыг Нийслэлд үүрэг болгон өгсөн. Үүний хүрээнд гэрээ байгуулагдсанаас 14-16 сарын хугацаанд хагас коксын үйлдвэр байгуулаад ашиглалтад оруулах боломжтой гэсэн анхан шатны дүгнэлт гарч байгаа. Дулааны болон цахилгаан станцад хагас коксыг нийлүүлснээр станцаас гарч байгаа агаарын бохирдлыг 90 хувь хүртэл буурах боломжтой гэсэн үзүүлэлт гарч байна. Эдгээр ажлууд эхнээсээ хэрэгжээд явж байна. Төлөвлөгөөний дагуу явбал хоёр жилийн дотор агаарын бохирдлын асуудлыг шийдэх боломжтой. Угаарын болон газын аюулгүй байдалд Нийслэлийн нэгдсэн удирдлагын системд ухаалаг угаар мэдрэгчүүдийг холбож байгаа. Энэ жил гэхэд бүх айлуудыг холбож дуусна. Угаарталтын систем нь угаартсан тохиолдолд 5-7 минутад очоод нөхцөл байдлын үнэлгээ хийж, арга хэмжээ авна. Үүнийг Олон улсын NFB системээр хангана. 
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14