Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09 цаг 30 минутад Хөвсгөл аймгийн шүүхийн байрны “А” танхимд эхэллээ.
Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж байна.
Мөн шүүх хуралдаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ундармаа, У.Дэндэвдорж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж, К.Манлай, С.Батнасан, Г.Минжмаа, Ю.Тогмид, Т.Золбоо, хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж, нэр бүхий 25 хохирогч цахимаар болон биечлэн оролцож байгаа болно.
Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж
| Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
|