Dark Light
Нийгэм | 2025-09-17

“ХОРИН ЖИЛ ХАНИЛЧХААД, ХАЙРТАЙ ХҮНЭЭ АЛНА ГЭДЭГ ТЭР БОЛ АРААТАН”

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Хохирогчийн аав: Эрүүгийн гэмт хэрэг газар авч байна. Байс гээд л нэг ноцтой гэмт хэрэг гарч байна. Өмгөөлөгчид нь гэмт хэрэгтний талд орж байна шүү дээ. Есүүлээ байна гэж юу гэсэн үг вэ. Ард түмэн л хохирч байна. Цаазын ялыг л сэргээж өгмөөр байна. Хүн алсан хүнд өршөөл гэж баймааргүй байна. Тэр чинь араатан, хүн биш. Санаатайгаар алсан тэр. Бүр төлөвлөөд, төрсөн хүүгийнхээ төрсөн өдрийн урд өдөр нь ээжийг нь ална гэдэг чинь юу гэсэн үг вэ. Маргааш нь том хүү нь төрсөн өдрөө тэмдэглэх гээд ээжтэйгээ яриад явж байсан л байж таараа. Хадмуудаа хөдөө явсан хойгуур бүр санаатайгаар алсан байгаа юм. Тэр төлөвлөгөөтэй алсан. Би тэгж л бодож байна. 
-Та ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
-Би тэдэнтэй юу гэж уулзах юм. Гэмт хэргийн ар талтай би яах гэж уулзах вэ. Надад уулзах хүсэл ч алга. Хармаар ч үгүй байна. Тэгээд шүүх хурал дээрээ би хайртай байсан гэж солиороод. Энэ бол жүжиг. Цэвэр жүжиг. Тэр хүн өөрөө өөрийгөө боомилж алаач л гэж би хүсмээр байна. 
-Охиноо анх энэ хүнтэй нийлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би дургүйцэж байсан. Тэгээд насанд хүрсэн хүн өөрийнхөө хүслээр явж байхад дийлэхгүй шүү дээ. Надад их харамсалтай байна. Хорин жил ханилчхаад хайртай байсан гэдэг хүнээ ална гэдэг тэр бол араатан. Араатнаас ч долоон дор.  Би их бухимдалтай байна. Монголын шүүх үнэн зөв шийдэж өгөөч ээ, ялын дээд хэмжээ өгөөч ээ гэж л би хүсэж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14