Dark Light
Нийгэм | 2025-09-17

ПРОФЕССОР С.В.БАЛАХАНОВЫГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Yersinia” 15 дахь удаагийн олон улсын симпозиум хоёр дахь өдрөө үргэлжилж, холбогдох илтгэлүүдийг хэлэлцэн зөвлөлдөж байна. Энэхүү хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хот дахь “Сибирь алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн захирал Сергей Владимирович Балахановыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. 
Шагналыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гардуулж, профессор С.В.Балахоновын ажил үйлс Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ялангуяа ЗӨСҮТ-ийн хөгжил, дэвшил, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд түүний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, гавьяаг үнэлж, ийнхүү төрийн дээд шагналаар шагнаж буйг Эрүүл мэндийн сайд  онцлон тодотголоо. Мөн ОХУ-аас өнгөрсөн хугацаанд иж бүрэн тоноглосон явуулын хоёр авто лабораторийг нийлүүлсэн нь тарваган тахал зэрэг зоонозын халдваруудын тандалт судалгааны үед ялангуяа сүүлд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд бүртгэгдсэн тохиолдлын үеэр ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг дурдлаа. 
ОХУ-ын шинжлэх ухааны  профессор С.В.Балаханов Монгол Улсад 1989-1990 онд ажиллах хугацаандаа ЗӨСҮТ-д байгалийн голомтот, зоонозын өвчний ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээг нэвтрүүлж, эмч мэргэжилтнүүдийг дээрх аргаар оношилгоо, судалгаа хийхэд дадлагажуулан сургажээ. Мөн түүний санаачилга, зүтгэлээр ОХУ-ын Засгийн газраас баталсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр /2017-2025/-ийг ЗӨСҮТ-тэй хамтран Монгол Улсад хэрэгжүүлсэн. Мөн Баян-Өлгий, Увс аймгийн хилийн бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг хамтран гүйцэтгэж, 150 гаруй үүсгэгчийг илрүүлэн голомтын төлөв байдлыг тодорхойлж эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад лабораторийн мебель, тоног төхөөрөмж, оношлуур урвалж болон иж бүрэн тоноглогдсон явуулын гурав дахь лабораторийг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14