2025 оны зургадугаар сарын 27-нд “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Э-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шийдвэрийг танилцууллаа.
Шүүгч: Сэтгэл санааны хохиролд 19.793.197 төгрөгийг хохирогчийн хуульд ёсны төлөөлөгчид олгохоор, сэтгэцийн хор уршгийн зардалд 162.000.363 төгрөг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүү Дөлгөөнд олгохоор шийдвэрлэж байна. Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн зардалд 10 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхин тус тус шийдвэрлэлээ. Хэргийг шийдвэрлэх бусад нотлох баримтын хүрээнд прокурорын шилжүүлсэн хэрэг рүү шийдсэн яллах дүгнэлтэд үндэслэн хүний амийг онц хэрцгийгээр үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүл салсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Ингээд шүүгдэгчийн талаас 10 минутын завсарлага авч, оршуулгын зардлыг төлөхөөр боллоо.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэр танилцуулах үйл явц үргэлжилж байна.
Прокурор: Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа: Н.Энхбатын эцэг байх эрхийг хасах санал гаргаж байна.