БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2025.09.18 ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ТАВАН ШАР ЦАГААН БАР ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.33-18.59
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Аргын тооллын есдүгээр сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 06:33 цагт мандан, 18:59 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.