Dark Light
Нийгэм | 2025-09-17

ХИЛЭНЦ: ТАНЫ АМЬДРАЛ ХАЙРААР ДҮҮРЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр буруу зуршлуудаас татгалзаж, эрүүл мэндээ хамгаалах дэглэм хэрэгжүүлэхэд таатай. Өмнө болсон таагүй явдлуудын учрыг олсон бол мартахыг хичээ. Уулзалт төлөвлөсөн бол цахим сүлжээгээр мэдээлэл сайн солилцож урьдчилан ойлголцох нь зөвдөнө. Төлөвлөөгүй зардлууд гарвал материаллаг алдагдал хүлээж магадгүй.
 
Үхэр: Од эрхсийн нөлөө тух тавгүй, сандарсан байдал бий болохыг сануулж байна. Ихэнх хүмүүст маргаантай явдал тохиолдоно. Ийм үед өөрийгөө сайн хянаж, уурлахгүй байхын тулд маш их тэвчээртэй, биеэ барьж чаддаг байх хэрэгтэй. Бусдын олон янзын ааш авирыг тэсэн гарах үе.
 
Ихэр: Энэ өдөр урьдын бэрхшээл саадыг мартуулах баяртай учрал болох магадлалтай. Гэнэтийн нөхцөл байдал таны зөрчилтэй байсан ойр дотнын харьцааг намжааж өгнө. Бусдад сэтгэл зүрхээ нээж болох ч бүх талаар сайн бодох хэрэгтэй. Таныг үнэн зүрх сэтгэлийн харилцаа хүрээлж буй эсэхийг сорьж үз.
 
Мэлхий: Ирээдүйд тохиолдож болох таагүй үйл явдлаас урьдчилан сэргийл. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Урьдын нүглээ наманчлах шаардлагатай тул сэтгэлээ тайвшруулахыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэндээ тулгарах саад бэршээлд санаа зовоох байдал гарна. Хайр сэтгэлийн асуудал дээр гэнэтийн мэдээ хүлээн авна.
 
Арслан: Ойр дотнын хүмүүсийнхээ санасан бодсоо хэрэгжүүлэхэд нь өөрийн боломжоор тусал. Хайр дурлалын харилцаа танд аз жаргал авчирна. Бодлогогүй үг, үйлдлээсээ болгоомжил. Энэ үед олсон мөнгөө хуримтлуулахад хүндрэлтэй байна. Танд тогтвортой эх үүсвэр хэрэгтэй байна.
 
Охин: Энэ үед сонирхолтой санал хүлээн авна. Хэт үнэтэй биш ч таалагдах эд зүйл худалдан авах бололтой. Харин санхүүгийн хувьд боломжгүй байгаа нь таныг эвгүй байдалд оруулж мэднэ. Хүүхдүүдтэйгээ дотно харилцахгүй бол өөрөөсөө түлхэж холдуулна. Аав ээждээ баярлаж явдгаа хэлэн тэднийгээ баярлуул.
 
Жинлүүр: Сонирхолтой ажлын санал хүлээн авах магадлалтай. Гэвч болгоомжтой хүмүүс амьдралдаа ямар нэг зүйл өөрчлөхөд хялбар бус байна. Боломж олон дахин олдохгүй тул алдалгүй атгаж ав. Төрийн хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж гарч магадгүй байна.
 
Хилэнц: Өнөөдөр хувийн ашиг сонирхлуудыг үл харгалзан бүх хүнд нийцсэн яриа хөөрөө, үйл ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Найз нөхөд, холын хамаатнуудтайгаа уулзаж магадгүй. Хэрвээ гэр бүлийнхэн тань бүгдээрээ цугларвал таатай байх нөхцөлийг бүрдүүл. Таны амьдрал хайраар дүүрэн байна.
 
Нум: Өнөөдөр түр зуурын зүйл дээр хүлээн зөвшөөрөгдөж магтаал авахаас илүү урт хугацааны амьдралын баталгаа, тогтвортой байдлыг чухалчлах хэрэгтэй. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Цагаа олоогүй зарим үйл явдлаас болж маш их ажиллах шаардлага гарна. Шинэ гарсан технологийн нээлт таны ажилд чухал нөлөө үзүүлэх бололтой.
 
Матар: Аливаа ажил ачааллаа нэмэгдүүлэхийг шаардах болно. Өнөөдөр танд худал хуурмаг мэдээлэл ирэх магадлалтай. Ийм үед эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхийвэл өлзийтэй болохыг од эрхэс сануулж байна. Энэ өдөр тайван байж чухал асуудал хөндөлгүй өнгөрүүлэх нь зөв болох шинжтэй байна.
 
Хумх: Өөрийгөө сайн хүн болохоо харуул. Амьдралаа бүхэлд нь эмх цэгцтэй байлгахын тулд алхам тутамдаа төлөвлөгөөтэй ажилла. Өнөөдөр жижиг ч гэсэн бүх зүйлд анхаарлаа хандуул. Хувийн өмчийн асуудлуудаа цэгцэл. Шинэ нөхцөл бий болж ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох боломж гарна. Зарим хүмүүс таны үзэл бодлыг буруутгасан ч уурлаж уцаарлах хэрэггүй.
 
Загас: Таагүй учралаас болж аргаа барсан хүмүүс уур хилэнгээр дүүрэн байна. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлийн шалтгааныг зөвхөн өөрөөсөө хай. Хурц түрэмгий зангаа хойш тавь. Энэ үед элдэв өвөрмөц хурц хоолноос татгалз. Эрүүл мэнд сайн байх нь ачаалал ихтэй өдрүүдийг давах гол зүйл гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14