Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 16 болон 32 настай эмэгтэйгийн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр хохирогч 16 настай охин ээж Отгонтуяа: Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ хэрэг үйлдсэн этгээдүүд ялаа үүрнэ гэдэгт итгэж байна.
Хэдийгээр миний охин тэнгэрт байгаа ч би нэг зүйл хэлмээр байна. Сошиалд байгаа хүчиндүүлсэн, боолгуулсан, чемоданд байсан охин. Миний охин онц хэрцгийгээр амиа алдсан. Би 15-хан минутынх нь зургийг тавьсан. Надад сонголт байгаагүй. Би тартатаа тулаад л тэр зургийг тавьсан шүү.
Хүний хүүхдийг онц хэрцгийгээр бүрэлгэчхээд, бүлэг хэрэг хийчхээд өнөөдрийг хүртэл... Жаахан хүүхэд шүү дээ. Тэр жаахан хүүхэд яаж амь гуйж байсан бол. Би хэргийг дараа дэлгэрэнгүй ярина...