Dark Light
Нийгэм | 2025-09-18

ӨЧИГДӨР ӨДӨР ИХЭНХ НУТГААР 1-6 ГРАДУСААР ДУЛААРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 1 хоногийн буюу 9 дүгээр сарын 17-ны 08 цагаас 9 дүгээр сарын 18-ны 08 цаг хүртлэх цаг агаарын тойм мэдээг хүргэж байна. 
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо 0.0-1.2 мм бороо орсон байна. Бусад нутгаар бороо ороогүй.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-6 градусаар дулаарч Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +7...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -5…0 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6...+12 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна. 
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр +15 градус дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -3 градус хүйтэн, бусад хэсгээр +2 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00