Dark Light
Нийгэм | 2025-09-18

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага ирсэн. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, 38 автомашин, 1 мотоцикл, 4 морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байна. Мөн аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтойгоор тус суманд ажиллахаар хөдөлсөн байна.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг тухай бүр мэдээлэх болно.

Эх сурвалж | Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14