Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1350 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга юм.
Тус цэцэрлэг нь үндсэн 4, салбар 4 бүлэгтэй 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд 6 бүлэгт 150 хүүхэд нэмж суралцах боломжтой боллоо. Тус бүтээн байгуулалтыг "Аттачр" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.