Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Байгаль орчны газар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Баянзүрх дүүргийн 3 хорооны 4 булаг шандын эхийг хашиж хамгааллаа.
Үүнд:
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гүнжийн хоолойн амны ”Дээд булаг”
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Шивэртийн амны “Дээд булаг”
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Дээндийн амны “Дээд булаг”
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ‘Сахарын рашаан”-ийн эх, тэжээгдлийн бүсийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Булаг шандын эхийг хашиж, хамгаалснаар ундаргыг нэмэгдүүлэх, нутгийн оршин суугчид, мал ундаалах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Иймд иргэд, оршин суугчид та бүхэн булаг, шандын рашаанаа зүй зохистой хэрэглэж, орчноо бохирдуулахгүй, хог хаяхгүй, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна.
Эх сурвалж
| Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
|