Dark Light
Нийгэм | 2025-09-18

"МОНГОЛЫН МУЗЕЙН ХӨГЖИЛ 100 ЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын музейн хөгжил 100 жил” (1924-2024) номын нээлтийн арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Үндэсний Номын санд боллоо.

Номын нээлтийн арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын судлалын хүрээлэнгийн захирал, профессор Ш.Эрдэнэцэцэг нар үг хэлж, музейн салбарын ахмад зүтгэлтэн, судлаач Д.Цэдмаа талархал илэрхийллээ.Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл, төрийн өмчийн музейн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон салбарын мэргэжилтнүүд, ахмад үеийн төлөөлөл оролцов.

Монголд Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тус бүтээлд музейн салбар үүсэж хөгжсөн түүхийг 1924-1960 он, 1961-1990 он, 1990-2024 он хэмээн үечлэн ангилж, музейн удирдлага, зохион байгуулалт, бодлогын үзэл баримтлалын өөрчлөлт, музейн хүний нөөцийн хөгжил, сан хөмрөг, харилцааны чиг үүрэг, музейн соёл, эрдэм шинжилгээний байгууллага, нийгмийн чухал институт болох нь гэсэн агуулгын хүрээнд дөрвөн бүлэг, 24 зүйлийг багтаажээ (56 хх).

Уг нэг сэдэвт бүтээлийг эрхлэн хэвлүүлэх ажлыг СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн хариуцаж, Монголын Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн, ССАЖЗЯ, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн арван таван эрдэмтэн, судлаач хамтран бичиж, номын ерөнхий редактораар доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг, редакцын зөвлөлд соёл судлал, түүх, археологийн салбарын эрдэмтэд, Зөвлөхөөр доктор (Ph.D) Д.Бумаа, доктор (Ph.D), профессор Н.Хишигт, СУИС-ийн хүндэт профессор Д.Цэдмаа нар ажилласан байна. Бүтээлийг Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ЭШАА, доктор (Ph.D) С.Энхнаран, Соёл судлалын секторын эрхлэгч, доктор (Ph.D) Э.Дүүриймаа нар ажилласан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14