Dark Light
Нийгэм | 2025-09-18

БИЛГИЙН ТООЛЛЫН 28

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2025.09.19 БААСАН ГАРАГ 
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ 
Наран ургах, шингэх: 06:35-18:57 
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Огторгуй 
Аргын тооллын есдүгээр сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:35 цагт мандан, 18:57 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14