2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ёс зүйтэй, мэдрэмжтэй байх өдөр. Хэрвээ та үнэнч шударга байвал бусдын итгэлийг олж чадна. Урьдын муудаж суларсан нөхөрлөлийн харилцаа сайжрах болно. Хайр дурлалын харилцааны асуудал гэр бүлд чухал байна. Хайртай хосууд сайхан харьцаатай байх юм бол бусдад үлгэрлэл болох сонгодог гэр бүл болно. Харин зөрчилтэй хайрын харилцаа таны нэр хүндийг унагана.
Үхэр: Бизнес эрхлэгч нар өөрийн салбартаа байр сууриа бэхжүүлэх олон боломж байна. Гэнэтийн уулзалтууд, хурдан шийдвэр гаргах шаардлагатай үйл явдлууд болж магадгүй. Ямар ч ажилтай байсан өөртөө цаг гарга. Дуртай спортоороо хичээллэ. Эсвэл амарч тайвшрах боломж өгдөг бясалгалыг хий. Ажил гэдэг зөвхөн мөнгө олох бус сэтгэл ханамж авах хэрэгсэл гэдгийг ойлго.
Ихэр: Шинэ мэдлэг сурах чадвар тийм ч сайнгүй байх төлөвтэй. Үүнд цаг үеийн хайнга тайван байдал нөлөөлнө. Өөрийгөө сайн дайчил, залхуурч болохгүй. Амжилтын төлөө юугаа ч битгий хайрла. Найз нөхөдтэйгөө ашиг сонирхлын үүднээс харьцах магадлалтай. Эргэн тойрныхоо хүмүүстэй нээлттэй бай.
Мэлхий: Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хэрсүү, гярхай ханд. Зээл хөөцөлдвөл бүтэх магадлал өндөр. Мөнгөө хэрхэн эргэлдүүлж ашиг олох тооцоог сайн хий. Зөв эргэлдүүлбэл ашиг олох сайхан боломж байна. Аж ахуйн асуудал тань сэтгэлд хүрэхгүйгээс болоод бухимдах байдал гаргах бололтой. Гэр бүлийн гишүүдээ хүндлэх тал дээр анхаарлаа хандуул. Цаашил та илүү үлгэр жишээ нэгэн байх ёстой.
Арслан: Цалин хөлсөө нэмүүлэх эсвэл хөрөнгө оруулалт авах талаар яриа өрнүүлэх боломжийг ашигла. Хэрэв өөртөө итгэлтэй байгаа бол аливаа саналаас бүү татгалз. Хувийн харилцаа төлөвлөсөн ажлын эхэнд байх болно. Тохиолдсон бэрхшээлийг даван туулж дадсан ажлаа гүйцэтгэх нь гэр бүлд тайван байдлыг авч ирнэ.
Охин: Ажил хэргээ шинэчилж төлөвлөх, харилцаа холбоо тогтоох зэрэгт тааламжтай. Бодсон санаагаа хэрэгжүүлэхийн тулд шинэ танилтайгаа хамтран ажиллана Хөнгөн шингэн нөхөрсөг, уриалагхан байдлаараа өнөөдөр ялгарна. Иймээс хүмүүс танд татагдвал бүү гайх. Санхүүтэй холбоотой асуудлуудаа шийд.
Жинлүүр: Өнөөдөр санхүүгийн үр ашиг болон албан тушаал дэвших тал дээр төдий л үр дүн гарахгүй. Хэдий авьяас чадвар байгаа боловч давагдашгүй хүчин зүйлээс болж санасан амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Гэхдээ сайн төлөвлөж, цаг болохыг хүлээх тэвчээртэй байж чадах нь таны амжилт олох арга барил байх болно. Гол зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хийж гүйцэтгэж чадах ажлуудаа бага багаар амжуул.
Хилэнц: Ажил дээр тогтсон уламжлалын эсрэг тэмцэх хэрэгтэй болно. Гэхдээ шийдвэр таны талд гарах давуу тал бий эсэхийг өмнө нь сайн бод. Явцуу бүлэглэл, хувийн эрх ашгийг бодсон хүмүүстэй бүү нийл. Ажил хэрэгч санал хүлээн авахад бэлэн бай. Од эрхэс таны үр нөлөөтэй байдлыг дэмжиж байна.
Нум: Тэсвэр тэвчээр шалгах үйл явдал болно. Ихэнх хүмүүст асуудлыг шийдэх, хэрэгтэй үед буулт хийх чадвар шаардлагатай болно. Материаллаг байдлаа сайжруулах хэрэг гарвал та гэнэтийн тусламж хайх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийн үзэл бодолдоо үнэнч хэвээр үлдэж, зөвхөн харилцан ашигтай холбоог л ашигла.
Матар: Ажилдаа амжилт гаргахын тулд бүх чадвараа ашигла. Мөн зарим сул талаа хэн нэгний тусламжаар нөх. Хэлэлцээр хийхдээ өөрийн эрх ашгийг хамгаалсан заалт оруул. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, хамтрагч нар үл ойлголцох байдалд хүрэх ч удахгүй засах боломж гарна. Гэр бүлдээ илүү их анхаарал халамж тавь. Ажил дээр болсон бэрхшээлийн талаар ярьж ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэлийг битгий зовоо.
Хумх: Өнөөдөр аж ахуйн болон гэр бүлийн асуудлуудыг амжилттай шийднэ. Ганц бие хүмүүс хайрлан дурлаж амьдралаас таашаал авах цаг болжээ. Энэ нь цаг хугацаа их шаардах боловч та хичээгээд үз. Ямар ч зүйл тохиолдсон биеэ сайн барь. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавихгүй бол буруу онош, эмчилгээ тохиолдож магадгүй. Дотоод эд эрхтний эрүүл мэндэд илүү анхаарал хандуул.
Загас: Уйтгарлан гуниглах эсвэл хэт хийсвэр ирээдүй мөрөөдөх хэрэггүй. Гэр бүлийн санхүүгийн боломжийг бодитоор үнэл. Хайртай хосуудын хоорондын үл ойлголцол даамжрах хандлагатай байна. Хувийн харилцаандаа анхаарал тавьж, өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол тодорхой алхам хийх хэрэгтэй. Ялихгүй зүйлээр бие биеэ буруутгахаа шууд зогсоо.