Dark Light
Нийгэм | 2025-09-19

ЭРЭН ХАЙХ БАГТ 181 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон  дуудлага 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ирсэн байдаг. Тухайн хүүхэд 2 настай гэх ба гурав дах өдрөө эрэн хайж байна. 
Эрэн хайх аврах багийнхнаас тодрууллаа.
Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын алба хаагч, ахлах ахлагч Батзориг “Өнөөдөр өглөө эрлийн үйл ажиллагаа 07:00 цагт эхэлсэн. Агаараас эрэн хайх баг нисдэг тэрэг болон дроноор хайж байна. Шөнийн дроноор эрэн хайх ажиллагаа мөн явагдсан. Эрлийн багт одоогоор мэргэжлийн анги байгууллага, сайн дураараа оролцож буй нийт 181 хүн ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна” гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14