Dark Light
Нийгэм | 2025-09-19

ХҮҮХДҮҮД ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон  дуудлага 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ирсэн байдаг. Тухайн хүүхэд 2 настай гэх ба гурав дах өдрөө эрэн хайж байна.  
Эрлийн ажиллагааны арын албан үүрэг гүйцэтгэж буй Бадрах сумын Засаг дарга Х.Эгиймаатай ярилцлаа.
-Эрэн хайх ажиллагаанд ахиц дэвшил гарсан зүйл бий юу?
-Одоогоор ямар нэгэн сураг гараагүй эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Тариалан сумын төрийн албаныхан бүгд оролцож байгаа. Одоогоор 300 гаруй иргэн, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 20 гаруй морьтой хүн, эрэлч нохой, өдөр шөнийн дрон, нисдэг тэрэг ашиглан эрлийн ажиллагааг явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд эрэн хайх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан. Хүүхдүүд ойн бүс нутагт өөрсдөө төөрөх эрсдэлтэй тул одоогоор оролцуулаагүй арын албан ажиллаж байна.
-Булган аймгийн онцгой байдлын аврах, эрэн хайх багийнхан очсон гэсэн. Өөр аймгуудаас бие бүрэлдэхүүн очсон уу?
-Эрдэнэтээс хоёр машинтай арав гаруй хүний бүрэлдэхүүн наашаа гарсан гэсэн. Мөн Мөрөн, Их-Уул сумдын иргэд сайн дураараа ирж эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа.
-Аав ээжийнх нь сэтгэл санаа ямар байгаа бол. Тухайн үед машиндаа хүү ганцаараа байсан уу?
-Аав, ээж хоёр нь хориодхон минут яваад ирэх хооронд хүү алга болсон. Тухайн үед машиндаа таван сартай дүүгийнхээ хамт унтаж байсан. Гэр бүлээрээ мод бэлтгэхээр ирээд ийм зүйл болчихлоо. Аав, ээжийнх нь сэтгэл санаа хүнд байна. Энэ хэрэг явдлыг сонссон, эрлийн багт ажиллаж байгаа бүх хүн л сэтгэл санаа хүнд, хүүг олчих юм сан гэсэн итгэлээр хайсаар л байна. 
-Эрлийн багт ажиллаж байгаа хүмүүст шаардлагатай зүйлс их байгаа байх?
-Тийм ээ. Олон хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан болохоор ус, нойлын цааснаас авхуулаад хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгч ажиллаж байна. 
-Хүүгийн явсан чиглэлийг тогтоож чадсан болов уу?
-Юу ч олдоогүй. Хайсаар л байна. Гурав дах өдрөө эрэн хайгаад юу ч олж тогтоож чадаагүй болохоор үзмэрчид хүртэл хандаад байна. 
-Тухайн үед хүү байсан хэсэг хэр ой, мод ихтэй газар вэ?
-Ер нь ойн бүс. Нэлээд модтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14