Dark Light
Нийгэм | 2025-09-19

Д.АЛТАНЦЭЦЭГ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР МОНГОЛЫН ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ЯВАА ТӨСӨЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын 14 мега төслийн нэг болох “Газрын тос боловсруулах”үйлдвэрийн төслийн явцын талаар төслийг ахлан ажиллаж буй Д.Алтанцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг төслийг удаа дараа эсэргүүцэж, олон нийтийн өмнө харлуулж байгааг шүүмжилж, хууль, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдэв. Д.Алтанцэцэг хэлэхдээ “Энэ төсөл бол Монгол Улсын хамгийн амжилттай яваа төслүүдийн нэг. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар ямар ч ёс суртахуунгүйгээр намайг болон манай компанийн нэр хүндэд байнга халдаж ирсэн. Байнгын хороо болон бусад хурлын үеэр ч олонтоо доромжилсон. Өмнө нь нэр төрөө сэргээлгэхээр оролдож байсан ч ажлын завгүйгээс гомдол гаргаж чадаагүй. Харин одоо хууль, шүүхийн байгууллагад хандана” гэв. Тэрээр мөн уг төсөл нь Монгол, Энэтхэг хоёр улс хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй, хоёр улсын түүхэнд анх удаа хамгийн том зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл болохыг онцоллоо. “Манай газрын тос боловсруулах үйлдвэрт өнөөдөр олон мянган дотоод, гадаадын инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна. Энэ бол хувийн компанийн бизнес биш, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл. Монгол хүн бүр дэмжих учиртай энэ төслийг ганцхан хүн яагаад жадлан эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улс түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, хараат байдлаасаа салах нь бид бүгдэд ашигтай” хэмээн тэрээр мэдэгдэв. Түүнчлэн “Намайг Ерөнхийлөгчтэй найз гэж гүтгэдэг. Энэ нь үнэн биш. Би 2018 онд Ерөнхий сайд байх үед нь ажлын шугамаар дөрөв, тавхан удаа уулзаж байсан. Төсөл гэрээнд заасан хугацааны дагуу явж байгаа. Цоо шинэ бүтээн байгуулалт тул хөрөнгө, инженер, техник гээд олон хүндрэл бий. Монголд энэ төсөлтэй холбоотой нэг ч доллар гаргахгүй. Бүх ажлыг Энэтхэгийн хөрөнгө оруулалт, компаниар хийлгэж байна. Эцэст нь хэлэхэд миний ойр орчимд хулгай хийдэг хүн байхгүй. Би нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн хэллээ.

Б.БИЛГҮҮН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14