Dark Light
Нийгэм | 2025-09-19

ЗОХИОЛЧ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ: НОМЫН БАЯРТ ОРОЛЦСОНООР ХҮН БҮР НОМЫН АГААРААР АМЬСГАЛДАГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын төв талбайд "Номын баяр" болж байна. Энэ удаагийн "Номын баяр" Монголын номын салбарын 20 жилийн ойтой давхцаж буй. Зохиолч Б.Шүүдэрцэцэг баярын үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Цаг агаарын хувьд тун таатай өдрүүд болж байна. Миний хувьд анх зохиогдсоноос нь эхлээд нийтдээ 38 дахь удаагаа оролцож байна. Энэ удаад илүү онцолж байгаа бүтээлүүд маань “Улаан пальто”, “Их дагинын түүх” нэртэй номууд юм. Номын баяр бол зүгээр нэг худалдаа биш, номын соёлыг түгээх үндэсний хэмжээний баяр учраас жил бүр өөрийн асраа авч, үзэл бодлоо шингээн чимэглэж оролцдог” хэмээлээ. Мөн тэрбээр номын баярыг зохион байгуулалтын хувьд тогтвортой болгох шаардлагатайг онцлон дурдав. Хотын дарга асан Э.Бат-Үүлээс хойш баярын хугацаа тогтворгүй болж, хуульд заасан тавдугаар сар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг өөрчилснөөр олон улсын номын баярын утга агуулгыг алдагдуулдаг байсан. Бид хэдэн сарын өмнөөс бэлтгэдэг атал яг хэзээ болох нь тодорхойгүй байснаас гадаадын оролцогчид ирэхээ больсон үе ч бий. Харин Х.Нямбаатар даргын үеэс тогтворжиж, өнөөдөр Туркийн бүтэн асар оролцож, Франц хэлтэй яруу найрагч Мухамед хувиараа ирээд байна гэв. Тэрээр цаашид дэлхийн зохиолчдыг өргөнөөр урих зорилготой байгааг онцолж, Өмнө нь Хятадын нэрт зохиолч Үй Хуа оролцож байсан. Цаашдаа тогтсон хугацаандаа болдог байвал дэлхийн томоохон зохиолчдыг урих бүрэн боломжтой. Уншигчдыгаа 38 дахь удаагийн номын баярт өргөнөөр оролцоорой. Номын баярт ирснээр хүн бүр номын агаараар амьсгалдаг хэмээлээ.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14