Dark Light
Нийгэм | 2025-09-19

РОБОТ МЭС ЗАСЛЫН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Макс” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр гар сарвууны бичил мэс засал, мэдрэлийн мэс засал, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, ирэх арваннэгдүгээр сард БНЭУ-ын эмч нартай хамтарсан нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог ГССҮТ-д зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, улмаар робот мэс заслын шинэ технологийг тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлэх чиглэлээр хэлэлцэж, үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14