Хэнтий аймгийн Галшар сумын ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил явагдаж байна. Уг өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молор констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2026 онд ашиглалтад орно. Мөн сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор сурагчийн дотуур байрыг орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгөөр засварлаж байгаа бөгөөд уг ажлыг “Хан багана” ХХК хариуцан хэрэгжүүлж байна.
Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Галшар сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөл сайжрах, сургуулийн хүчин чадал нэмэгдэх улс болон орон нутгийн томоохон хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлын явцтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал нар газар дээр нь үзэж танилцлаа.