Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхээс ял оногдуулсан Улсын Их Хурлын гишүүн асан Т.Аюурсайханыг магадлангаар суллагдах хүсэлт өгснийг прокурор буцаалаа, батлан даалтаар гарах хүсэлд нь “хориг” тавилаа гэсэн мэдээлэл гарсан.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Т.Аюурсайханыг магадлангаар суллах талаар ямар нэгэн санал прокурорын газарт ирүүлээгүй, хорих ял эдэлж байгаа хүнийг батлан даалтад гаргах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.