Dark Light
Нийгэм | 2025-09-19

ХИЛЭНЦ: ЖИНХЭНЭ ХАЙР ДУРЛАЛЫН АМТЫГ ОЛЖ МЭДЭХИЙГ ХҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Урт хугацааны зөв амьдралын хэв маяг баримталбал бие организм ч эрүүл мэнд ч сайжирна. Энэ үед зөв дэглэм барихад буруудахгүй. Олон удаагийн сэтгэлийн шаналал ужиг өвчний суурь болох магадлалтай тул тайвшрах бясалгалд суралц. Өнөөдөр сайн мэдэхгүй хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой яв.
 
Үхэр: Таны муу зуршлууд болон эрүүл хэв маягт дургүй байдал тань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ бага зэрэг хичээхэд л таны эрүүл мэнд сайн байхыг од эрхэс зааж байна. Байгалийн гаралтай эм хэрэглэ. Зөв сонголт таны эрүүл мэндийг сайн байлгаад зогсохгүй эрч хүчийг тань сайжруулна.
 
Ихэр: Бизнес эрхлэгч нар ашигтай гэрээ байгуулж, ашиг олох магадлалтай байна. Ихэнх хүмүүс амьдралын эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хамгийн нарийн төвөгтэй асуудлаа ч шийдвэрлэж чадна. Өдөр бүрийн нэгэн хэвийн залхаасан амьдралын хэвшлээсээ татгалз. Завгүй бөгөөд аль болох аз жаргалтай байхыг хичээ. Хөдөлгөөн бол амьдралыг тэтгэгч, инээд бол өвчнийг анагаагч гэдгийг сана.
 
Мэлхий: Үүссэн шинэ нөхцөл байдалд аль болох түргэн дасан зохиц. Хувийн ур чадвараас тань цаашид өсөн дэвших эсэх шалтгаална. Холоос мэдээ ирэх магадлалтай. Хэрэв чухал шийдвэр гаргах бол аль болох аядуу тайван байхыг хичээж, хийх үйлдлээ сайн хяна. Таны хувийн амьдралд гэр бүлийн гишүүддээ ихээхэн анхаарал халамж тавих шаардлага үүснэ.
 
Арслан: Ажил хэрэгч хүмүүс чухал харилцаанд орох бололтой. Зарим асуудалд гарц олоход хүнд байж мэднэ. Хойшлуулшгүй ажил хэргээ зөв төлөвлө. Зарим үйл явдлыг зүрхэндээ ойрхноор хүлээн авч, сэтгэлээр унах хэрэггүй. Тасарсан харилцаагаа сэргээх болон шинэ хайр сэтгэлтэйгээ учрах, зугаалахад тохиромжтой байна.
 
Охин: Энэ өдрийг аль болох тайван өнгөрүүлэх хэрэгтэй. Чөлөөт цаг гарвал агаар салхинд бага ч болов алхах нь эрүүл мэндэд тустай. Шинэ зүйлийг танин мэдэх баяр баясгалангаас өөрийгөө бүү хол байлга. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөс бүү эмээ.
 
Жинлүүр: Эерэг зан байдал тань хүмүүстэй харилцахад зөв ойлголцолд хүргэнэ. Өнөөдөр ажлын талбар дээр гялалзах боловч бодит боломжийг зөв үнэл. Хэт том асуудал шийдвэрлэх гэж чармайгаад хэрэггүй. Энэ нь танд дэмий хор уршиг тарина. Гэр бүлдээ ихэнх цаг заваа зориул.
 
Хилэнц: Жинхэнэ хайр дурлалын амтыг олж мэдэхийг хүснэ. Харин хувийн амьдралаа бусдад бүү дэлгэ. Та өгөөмөр энэрэнгүй нэгэн байх боловч эргэн тойрны хүмүүс бүгд тийм байхгүй бололтой. Тусламж хэрэгтэй байсан хэн нэгэнд цагийг нь олж буян хий.
 
Нум: Ах дүү, хамаатан садангууд зочлох бололтой. Харин албан ажлын шаардлага таныг гэр орноос тань хөндийрүүлнэ. Гэр бүлтэйгээ хамт байхын тулд боломжтой бүхнийг хий. Чөлөөт цаг гарвал ойр дотнын хүмүүстээ зориул. Таны хувьд өнөөдөр хамгийн гол асуудал зүрх сэтгэлээ нээх байна.
 
Матар: Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Идэвхтэй амрах хэлбэрийг сонго. Мэдлэгээ дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт болон эрдэм шинжилгээний ажил хийхэд сайн үр дүн гарна. Гэр бүлийн харьцаанд асуудал гарах магадлалтай учир таныг зөв ойлгохгүй байсан ч тэвчээртэй байх нь оновчтой үе.
 
Хумх: Амарч байгаа хүмүүс энэ өдрийг цэвэр агаарт хийх аялал болгохыг эрмэлзэнэ. Ийм аялал танд сайхан дурсамж үлдээнэ. Ихэнх хүмүүс өнөөдөр болж буй үйл явдалд сэтгэл хөдлөл өндөртэй хандаж магадгүй. Амьдралд тань хурдан дасан зохицох шаардлагатай шинэ өөрчлөлтүүд хүлээж байна.
 
Загас: Бага зэргийн таагүй явдал тохиолдвол санаа бүү зов. Сэтгэл дундуур үлдэхгүйн тулд хийж буй ажлаа дуусга. Ямар нэгэн эрсдэл гаргавал хожих эсвэл хожигдол хүлээх магадлал бараг тэнцүү байна. Та тодорхойгүй хайр сэтгэлийн харилцаанаас болж урам хугарах зүйл амсах бололтой. Гэр бүлийн харилцаанд таагүй нөхцөлүүд үүссэн ч түгшүүрт орох хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14