УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, Эрэл ХХК-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Говь ХК-ийн Баатарсайханы хүү Амарсайхан, Лувсандоржийн Алтан-Очир нар энэ оны долдугаар сард Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Яллагдагч нарыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасныг шүүхээс удаа дараа татгалзаж тухайн шийдвэрийг прокурор эсэргүүцэж гомдол гаргаснаар үргэлжлүүлэн цагдан хоригдож байсан.
Тэгвэл яллагдагч нарын цагдан хорьсныг шүүх олон дуулиант хэрэг нийтээр яригдаж бичигдэж байсан өдрүүдэд хийж Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг суллах шийдвэр гаргажээ.
Удахгүй хэргийн холбогдогч Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэх сураг байна.