2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111-р анги, аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, Хилийн цэргийн 0257-р анги, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын мэргэжлийн анги, ар гэр, сайн дурын иргэд, 66 автомашин, 1 эрэлч нохой, 7 дрон, 17 мотоцикл, 44 морьтойгоор 8 бүлэгт хуваагдан ажиллалаа.
Эрлийн ажиллагааг явганаар самналт хийж, мотоцикл, мориор уулын бэл болон бартаат газруудад, нисдэг тэрэг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаараас тандалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
Маргааш буюу есдүгээр сарын 20-ны өглөө 07:00 цагт эрлийг дахин эхлүүлнэ гэж эрлийн шуурхай штабаас мэдээллээ.