Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон 2 настай хүүг эрэн хайх ажил өглөө 06:00 цагт эхэллээ. Нэр, хаягаа бүртгүүлсэн иргэд заавар чиглэл авч эрлийн ажилд нэгдсээр байна. Сайн дураараа нэгдсэн иргэд буцахаар бол дахин бүртгүүлж явснаа тэмдэглүүлэх юм. 2 настай хүүг эрэн хайх ажил 4 дэх өдрөө эхлээд байна.
Өчигдөр харагдах орчин хязгаарлагдаж, эрлийн ажиллагааг 20:00 цагт зогсоосон. Иргэд өөрсдөө төөрч, аюулд орох эрсдэлтэй гэж үзсэн. Гэвч зарим иргэд болон мэргэжлийн аврагчид шөнийн турш модонд чимээ чагнах, гар чийдэн ашиглан эрэн хайх ажлаа үргэлжлүүлсээр байжээ.
АДМИН








Нийгэм








