Dark Light
Нийгэм | 2025-09-20

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР НОМЫН БАЯРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй 38 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна.
Энэ жилийн баяр өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж, ОХУ, Хятад, Турк, Казахстан зэрэг зургаан орноос зохиолч, редакторууд болон хэвлэн нийтлэгчдийн төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлсэн бол, өнөөдөр энэ үйлсийг бодлогын түвшинд ахиулж, бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг зорьж буйгаа нээлтийн  үеэр сонордууллаа.
Номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. Энэхүү үнэ цэнтэй уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө 20 гаруй жил чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрөө зориулсан “Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагчид,  хамт олонд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19