МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
Тусгаар тогтнолын ордонд байрлах Ц.Чулуунзагдын ажлын өрөө, гэрт нь хийсэн үзлэг шалгалтаар талийгаач н.Хасбаатартай холбоотой гэх гарын үсгийн дардас олдоогүй бөгөөд хэргийн материалд энэ талаар тэмдэглэл байхгүй. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй худал мэдээлэл болно...
