Dark Light
Нийгэм | 2025-09-20

МҮБХ-НЫ ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ БАРИЛДААНЫГ НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын үндэсний бөхийн холбооны намрын улирлын нээлт, Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жилд зориулсан “Нутгийн Буян Групп” ХХК-ийн нэрэмжит хүчит бөхийн уламжлалт барилдаанаар эхэлж байна. 
МҮБХ нь жил бүрийн намрын нээлтийн барилдаанаар ирэх онд хийх ажлуудаа тоймлон бөхийн хамт олондоо мэдээлэн хүргэдэг. 
Бид 2022-2023 онд бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарах, бай шагналыг нэмэгдүүлэх, холбооны санхүүгийн чадавхыг сайжруулах ЗОРИЛТ тавин үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан. 
Шударга өрсөлдөөнийг эрхэмлэх ЗОРИЛТЫГ 2023 онд тавин, Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, үйл ажиллагааг нээлттэй болгох саналыг эрх бүхий төр, хуулийн албан тушаалтнуудад хүргүүлж зохих үр дүнд хүргэж ажилласан. 
Өмнөх жил буюу 2024-2025 оны намрын улирлын нээлтээр Ахмад бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарч цолны хишиг олгох, Монгол бөхийн өргөөний загвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх ЗОРИЛТ тавин хэрэгжүүлж ажиллалаа. 
Энэ жил буюу 2025-2026 онуудад бөхчүүдийн Ёс зүйг улам дээшлүүлэх, соён гэгээрэл, нийгэмд хандсан хүмүүнлэгийн ажлуудыг хэрэгжүүлэх ЗОРИЛТ тавин ажиллахаа бөхийн хамт олондоо танилцуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19