2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн авьяас чадварыг олонд харуулснаар сэтгэлийн таашаал авах болно. Гэхдээ хямдхан нэр хүндийн хойноос хөөцөлдөж цаг зав, авьяас чадвараа дэмий бүү үр. Гэр бүлд аз завшаан билэгдсэн үйл явдал болно. Ямар нэг эд хөрөнгөө худалдах эсвэл амьдрах газраа солих бололтой.
Үхэр: Өнөөдөр сэтгэл санаа болон биеийн байдал сул үлбэгэр байж магадгүй. Үүнд гадаад орчин тойрны байдал гол нөлөөлнө. Таны ойр дотнынхон бүх зүйл буруу байна, хэцүү байна хэмээн гомдоллож мэднэ. Зочид болон хамаатан садан айлчилж ирэх нь тааламжгүй байж мэднэ.
Ихэр: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа дэмжлэгт найдаж болно. Мэдээллийн үнэн зөвийг ялгаж салгаж, зүг чигээ зөв тогтооход тусална. Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Амьдралын буруу хэв маягтай бол эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй.
Мэлхий: Эргэлзээтэй зүйлс хийх бол эрсдэл хүлээж чадах эсэхээ тооцоол. Зарим зүйл дээр хожих муугүй боломж байгааг од эрхэс зөвлөж байна. Сайн үйлсийн ажилд оролцон, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс бусдын зовлонг хялбар ойлгох бололтой.
Арслан: Гэр орондоо хэрэгцээт эд зүйлс авахад тохиромжтой өдөр. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь энэ хэрэгцээнд зарцуулагдана. Мэдлэг олж авах, мэргэжлээ сайн эзэмших зэрэгт таны шургуу тэвчээртэй байдал давуу тал болно. Гэхдээ үргэлж өөрийнхөөрөө байж болохгүй.
Охин: Таны нэр хүндэд сэв суулгах зүйл тохиолдох магадлалтай. Энэ үед үйл явдлыг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй учраас нөхцөл байдалд тохируулж амьдрах хэрэгтэй болно. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус уулзалт таныг хүлээж байж болзошгүй. Биеэ бүрэн эзэмдэх сэтгэлийн тэнхээ чухал байна.
Жинлүүр: Энэ үед өмнө олсон мөнгөө хадгалахад бэрхтэй байх болно. Эрүүл мэнд хямарч болзошгүй өдөр. Зүрх судасны өвчнөөс болгоомжил. Эрүүл агаарт аль болох их цаг өнгөрүүл. Хувийн амьдрал тань бусдад ил болох нь танд төдий л таалагдахгүй болов уу. Иймээс хүн бүрд юу ярих эсэхээ сайн бодоорой.
Хилэнц: Хайртай хүнтэйгээ муудалцах, амьдралынхаа хань болох хүмүүсээ гомдоох үг хэлж мэднэ. Сэтгэл хэт хөөрсөн үед үгээ цэнэх хэрэгтэй. Гэрийн уур амьсгал таныг сэтгэл хангалуун болгоно. Хаа нэг тийшээ гэр бүлээрээ амрахаар явахад таатай байна.
Нум: Гэр бүлийн дулаан уур амьсгалыг хэвийн байлгахыг хичээ. Алсын аялал болон урт хугацааны ажил хэрэг төлөвлөхөд тааламжтай. Зөн билиг тань ямар ч нууцлаг үзэгдлийн далд утгыг тайлж чадна. Эрүүл мэндээ байнгын хяналтад байлгах хэрэгтэй. Энэ цаг үед халдварт өвчин авч мэднэ.
Матар: Ахуйн жижиг асуудал таныг зовоохгүй байхаар ажлаа зохицуул. Бүх зүйл байрандаа байж, үүрэг хариуцлагууд гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байх нь цагийг ая тухтай өнгөрөөх боломж олгоно. Таны дотнын хүмүүсийн хэн нэг нь анхаарал халамж бага тавьж байна гэж гомдоллоно. Ойр дотнын цөөн хүмүүстэйгээ аль болох зөв харьцаж байхыг эрмэлз.
Хумх: Хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн хүмүүс дараагийн учралаа жинхэнэ хайр эсэхэд эргэлзэх хэдий ч үнэн сэтгэлээр дурлах бололтой. Гэхдээ хэт амархан шийдвэр гаргах хэрэггүй. Тогтворгүй хөнгөмсөг байдал таныг аз жаргалтай болгохгүй. Олон зүйлийн үнэ ханш нэмэгдэнэ. Энэ нь таны санхүүгийн байдалд таагүйгээр нөлөөлнө.
Загас: Энэ өдрийн хандлага хэт нөхөрсөг харилцаатай зөрчилдөх боловч дотно харьцаанд бэрхшээлтэй асуудлууд тулгарахгүй. Олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар орохоос аль болох зайлсхий. Эрүүл агаарт рашаан сувилалд амрах нь тохиромжтой. Биеийн хүчний ажлын ачааллыг тохируулахгүй бол ядарч улмаар дархлааны систем сулрах бололтой.