Dark Light
Нийгэм | 2025-09-21

ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Харин өнөөдрийн 11:30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртэлх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19