Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2 настай хүү сураггүй алга болоод 5 өдөр болж байна. Хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түүний ээж С.Мягмарсүрэнгээс Хөвсгөлийн өнгө мэдээллийн сайт тодруулжээ. Тус тодруулгыг хүргэж байна.
Үнэхээр сэтгэл гаргаж Монголын ард түмэн, таних, танихгүй зөндөө олон хүн ирлээ. Бүх л албан байгууллага, ямар л хүч ажиллах боломжтой байна эрэлч нохой гээд бүх боломжоороо эрлээ. Өдөр, шөнөгүй энэ уулыг самнаж байна. Тэгэхэд үнэхээр ямар ч ул мөр олдохгүй байна. Ингэж их зүрх сэтгэлээ зориулан ирсэн монголынхоо бүх л ард түмэнд бүгдэд нь баярлаж, талархаж байна. Ээжийн зөн совин гэж байгаа байх. Ямар ч байсан ээждээ эрүүл энх олдоосой. Миний зөн совинд зүүн хойд зүгээс эрэгтэй хүн тэврээд гараад ирэх мэдрэмж төрөөд байна. Эсэн мэнд байгаа. Ямар нэгэн эндсэн ч юм уу, тийм мэдрэмж ээжид нь зөн совингоороо мэдрэгдэхгүй байгаа. Үгүй байх, амьд мэнд байгаа л гэж би үнэндээ итгэж байна. Ямар нэг байдлаар миний үр ээждээ ухаантай олдоно оо.