Dark Light
Нийгэм | 2025-09-21

АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН, ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг илрүүлсний төлөө мөрдөгч Ч.Батзааныг хэрэгт холбогдуулан шалгасан” гэх хэргийн талаар Дорноговь аймгийн прокурорын газраас тодрууллаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн гомдол ирүүлснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.Батзаан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Тухайн хэрэгт холбогдсон Н.С нь “… хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байх хугацаандаа надаас хахууль авсан" гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг шалгахад Ч.Батзаан нь  Н.С-ээр хүнс, бараа материал худалдан авхуулсан, машин угаалгасны төлбөрөө төлүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд тогтоогдож  шүүхээс Ч.Батзааныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. 
 
Мөн Ч.Батзаан нь мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэн Х.Ү-г хэрэг хүлээлгэх гэж зодож, эрүүдэн шүүсэн нь тогтоогдож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг одоогоор хянан хэлэлцээгүй байна гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19