Dark Light
Нийгэм | 2025-09-21

МАТАР: ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАЛ ТАВЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр банк санхүү болон мэдээлэл технологийн чиглэлийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд тохиромжтой. Төлөвлөсөн зорилгоосоо ухрахгүй бол амжилтад хүрэх болно. Өөрийн хүч бололцоонд бүү эргэлз. Эрүүл мэндээ анхаар. Ялангуяа гадуур хооллох болон үдэшлэг цэнгүүнд уригдсан бол хянамгай бай. Хоолны хордлого авах, толгой өвдөх нигууртай байна.
 
Үхэр: Өнөөдөр гадаад төрхөөрөө ч дотоод сэтгэлээрээ ч бусдаар бахархуулах түвшинд байна. Гэхдээ хэн нэгэнтэй хөнгөмсөг харьцаа тогтоохоос зайлсхий. Ирээдүйнхээ төлөө эрсдэлтэй алхам хийх хүсэл төрнө. Нэр алдартай ч арга зальтай хүмүүст бүү итгэ. Мөн бусдын сүрдүүлэг заналхийлэлд бүү авт. Буруу үйлдэл гаргахаас сэргийл.
 
Ихэр: Өмнө хийсэн ажлынхаа хөлсийг авч магадгүй. Харин орлогоо бусдад бүү дэлгэ. Хамт ажиллагсдын хэн нэг нь таныг илүү их цалин мөнгө олж байна гэж хардана. Дарга удирдлагатай ярьсан яриагаа бусдад бүү ярь. Түрэмгий зангаа барьж, ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхий.
 
Мэлхий: Бизнес эрхлэгч хүмүүс шийдвэр гарган, цаашид баримтлах зарчмаа олж авна. Бага зэргийн алдаанаас чамгүй алдагдал хүлээж магадгүй. Мэдээллийн урсгалын гол хэсэгт нь анхаарлаа хандуул. Олж авсан зарим мэдээлэл ирээдүйд таны гол зэвсэг байх болно. Бусдыг өнгөц өгөөшөөр хууран мэхэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр.
 
Арслан: Урлагийн бүтээл хийх урам зориг ирнэ. Сэтгэл хөдлөлөө бүү барьж бай. Сонгосон хүнээ өөртөө татахыг хичээ. Ажлын хэт ачаалал мэдрэлийн системтэй холбоотой асуудал үүсгэж магадгүй. Шөнө оройгоор ганцаараа явахаас аль болох татгалзаарай. Туйлын мэдрэмжтэй хандаж, амьдралынхаа хамгийн сайхан бүгдийг хайртай хүндээ харамгүй зориул.
 
Охин: Бодит байдлыг буруу ойлгох, алдаагаа анзаарахгүй байх мэтийг гаргаж болохгүй өдөр. Таны нягт нямбай, эмх цэгцтэй байдал дарга удирдлагад тань таалагдана. Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцадна. Өөрийн байр сууриа итгэлтэй хамгаалах шаардлага гарна. Аливаа асуудлыг шийдэхэд оролцохдоо хэл ам, хэрүүл маргааны төвд орохоос сэргийл. Сэтгэл дундуур байгаа хүмүүсийг тайвшруул.
 
Жинлүүр: Танилын холбоогоор олсон мэдээллээ ашиглаж чадвал санхүүгийн ашиг олно. Зорилгодоо хүрэхэд өөртөө итгэлтэй байдал болон тооцоо судалгаа чухал. Эхэлсэн ажил нь зөв тооцоо, хамт олноо чиглүүлэх ур чадвар шаардана. Бусдын итгэлийг олж, хүлээлтэд нь хүрэхийн тулд зарим нууцаа задлах хэрэгтэй болно.
 
Хилэнц: Энэ өдөр танд бүгдийн тухай сайтар тунгаан бодох цаг зав байна. Сэтгэл дотроо амар амгалан байх хэрэгтэй. Мөн хэцүү үед ч гаднаа хувирал бүү үзүүл. Эцсийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Хайр дурлалын харилцаагаа чин сэтгэлээсээ хүндэл. Зөв бодолтой байвал та хүмүүсийн өөртөө соронзон мэт татах чадвартай байна.
 
Нум: Од эрхсийн эрхшээлээр олны хэл ам ихсэж байна. Тэвчээргүй байдал, хувиа хичээсэн зан гаргахаас зайлсхий. Найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд харилцан үл ойлголцол үүсэж магад. Таагүй харьцаа таны сэтгэлийг шархлуулна. Танд өөрийгөө зөв ойлгуулах ур чадвар хангалттай байгаа гэдэгт итгэ. Мөн өөрийгөө юунд буруутай гэдгийг санамсаргүй олж мэдэх болно.
 
Матар: Бизнес эрхлэгч хүмүүс өнөөдөр худалдаа наймаа хийвэл сайн байна. Таны хамтран хийсэн ажлыг амжилт хүлээж байна. Гэхдээ эд хөрөнгөний асуудал үүсэж магадгүй. Гадаад нөхцөл байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Ойр дотнын хүндээ гомдох шалтгаан бага байгаа тул хүлээцтэй бай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хувийн амьдралдаа сайн оролцож, гэр орноо тохижуулах ажил хий.
 
Хумх: Үзэл санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй ч чадлаараа оролд гэж од эрхэс зөвлөж байна. Өөрийгөө хий хоосон мөрөөдлийн боол болох хэрэггүй. Ямар ч хэрэггүй хүслийн төлөө хайран золиос гаргахаас болгоомжил. Энэ өдөр өмнө нь хэрэгжүүлсэн зарим ажил хэрэг дэмий зүйл байсан гэдэг нь тодорхой болж магадгүй юм.
 
Загас: Дарга удирдлага эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгч итгэл найдвар хүлээлгэснээр байр сууриа өсгөж чадна. Гаргасан амжилтдаа эзэн болж баталгаажуулахын тулд улам шаргуу хөдөлмөрлөхөд бэлэн бай. Өнөөдөр таны сэтгэл санааны бат бөхийг шалгах үйл явдал болно. Та туршлага, дадал хуримтлуулах хэрэгтэй байгаагаа ойлгоно. Хайр дурлалын харилцаанд ойлгомжгүй байдал үүснэ. Шинэхэн танил тань далд санаа агуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19