Шүтдэг үзэл нь бол фэнг шүй, шүгэлддэг сэдэв нь бол газрын тос, цахилгаан станцууд, наанаа үгээгүй бол ядуу, цаанаа бол сэжигтэй баян Сайнхүүгийн Ганбаатар гэж муу хүүгийн муухай баримтууд хууль хяналтынхны гарт орсон байна.
Өрөөл бусдыг хулгайч луйварчин гэж чанга хашхирах мөртөө өөрийг нь хууль дуудахаар гутлаа өмсөөд, зангиагаа зүүгээд очихын оронд зурагт бүхнээр зурагдсан пянз шиг уйлан дуулан ярьж явдаг.
С.Ганбаатар гишүүн Та өрөөл бусдаас нэхдэг үнэн шударгаа өөрөөсөө эхэлмээр байна. 29 компанийн ярайсан их тамга арзайтал өрсөн байж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж худлаа хэлэхээ л больчихмоор байна.
Үйлдвэрчний эвлэлийн Замын цагдаагийн зүүнтээх 13,5 га газрыг “МДТОФ” компанид өгөх наймааны зуучлан зувчуулагч, Л.Цогбадрахын хүүтэй таны эхнэр Б.Тунгалаг “Дархан ургах наран зүг” гэх дундаа нэг компанитай нь худлаа юм уу?
Эхнэр Б.Тунгалаг чинь энэ Л.Цогбадрахын “Ус био инженеринг” гэдэг компанид ажилладаг гэж НДШ төлж байсан нь худлаа юм уу?
Та бакалавр биш мөртөө магистрын бичиг авч, Удирдлагын академид багшлах эрхгүй багшилсан чинь худлаа юм уу?
Та Монгол Улс бусдаас өрөөл бусдаас түлш шатахуун гуйхаа больё, өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гэхээр үхэн хатан гацаах гэж улайрдаг чинь ямар учиртай юм бэ? Эх орны төлөө биш эх орны эсрэг харийн хүсэл сонирхлын утсан хүүхэлдэй юм уу?
Таван нам сольсон Танд улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл гэж байна уу?
Ерөнхийлөгчийн сонгуулиар 50 сая вон солонгос хүнээс авч хууль зөрчиж хураалгачхаад улсдаа өгсөн бэлэглэсэн гэж гавьяа байгуулсан юм шиг гайхуулахдаа хааяа ч гэсэн ичдэггүй юм уу?
Хаустай, хашаанд нь Приус биш Жи класс зогсож байдаг хүн үгээгүй ядуу байх боломжтой юу?
Хажуу айлыг чинь, хуурай дүүгийн чинь гэрийг нэгжихээр яагаад Таны халдашгүй эрх болчихдог юм бэ?
Хажуу айлын чинь уяатай нохойноос бусад нь Таных биш юм уу?
УИХ-ын 126 гишүүний бүх хуурай дүү, хажуу айлууд, орц подийзоороо халдашгүй дархан эрхтэй юм уу?
Эхнэрийн чинь хувь эзэмшилтэй “Ворлд плас файв” компани хот хөдөөгүй камер, бохир цэврийн шугам, сургууль, соёлын төв гээд төсвөө тендер түүдэг чинь худлаа юм уу?
Босоо гэж Та өөртөө томдсон нэр өгдөг. Манлай баатар Дамдинсүрэн шиг Монголын төлөө босоогоороо зүрх нь зогссон эрэлхэг баатруудын нэр сүрийг бүү гутаа.
Босоо монгол эр хүн хүн хятад суртлын дор хэвтдэггүй юм. Босоо Монгол эр хүн төрийн хууль дуудахад уйлж унжихгүй харц дээгүүр алхаад очдог юм.