Dark Light
Нийгэм | 2025-09-22

ХАЛААЛТ НЭЭХ ӨДӨР ХАЛААЛТ ХААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1-р хороонд халаалт өгч эхлэх 9-р сарын 15-ны өдөр халаалтын шугамыг нь хаагаад засаж эхэлсэн байна.

Зуны сар зургаа гэж боддог зуршлаараа намрын хүйт ортол тендер зарлах, гэрээ байгуулах ажлаа сунжруулж, паарыг бүлээсгэх биш пар гэж шугамыг нь хаагаад, пур гэж шороо ухаад эхэлжээ.

Энхтайваны баруун талын 20 байрны 1200 гаруй айл 10-р сарын 31 хүртэл хөнжлөөсөө цухуйхгүй, адуу манаад хонох шиг дах дэгтий нөмрөөд дааран бээрэн аж төрөн сууна.

Шугам солих компанийн захирал 10-р сарын 1-нд шурт гээд амжуулах гэж амлаж байгаа ч газар дээр нь өөрөө ганцаараа бол арай биш гурвуулаа ажиллаж байгаа юм байна. Гурвуулаа зүтгээд 300 метр шугам солино гэвэл гялалзуулж маналзуулаад 10-р сарын 1-нд багтаах нь бүү хэл гэрээнд заасан 10-р сарын 31-ндээ амжих уу, барах уу? гэдэг айдас хүйдэс үүслээ.

Өчсөн Хүлцэл өчье гэж компани зарлал наасан ч хөнжил болгоод нөмрөхгүй, дах болгоод өмсөхгүй гэж даарах иргэд нь хэлж байна.

Цахилгаан станцыг бодитоор нь биш цаасан дээр макетаар барьсаар байтал хуучин нь өвгөрч дэлбэрээд, үнэ тарифыг нь өсгөсөн ч өгдөг дулаан багасаад байдаг. Өвөл болохоор хүйтэн болдог гэж Билэгт эгч хэлсэн юм шүү. Ирэх өвөл илүү хүйтэн болно гэж тарвага хүртэл шүгэл үлээчхээд ичээндээ эрт орчхоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19