Dark Light
Нийгэм | 2025-09-22

"ЭРЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДХЭН, БОРОО ОРСООР БАЙНА"

Image
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2 настай хүү сураггүй алга болоод 6 өдөр болж байна. Хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Эрэн хайх ажиллагаанд оролцож буй Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнаас тодрууллаа. 
-Өнөөдөр бороо үргэлжлэн орж байна гэсэн. Эрлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Үүрийн 04:00 цагаас хойш тасралтгүй бороо орж байна. Нөхцөл байдал хүндхэн байна. Гэсэн ч эрэн хайх, аврах ажиллагаа маань үргэлжилсээр байна.
-Эрэлд сайн дураараа оролцсон зарим хүмүүс цахим сүлжээнд сэтгэгдлээ бичиж байна. Чоно ульсан, харагдсан гэх мэтээр. Танд ажиглагдсан зүйл бий юу?
-Энэ бүс нутаг угаасаа чоно элбэгтэй. Ой, тайгын бүс шүү дээ. Эрэл эхэлснээс хойш хэд хэдэн эрэн хайх ажиллагааны багийнханд чоно харагдсан. Улих нь сонсогдсон. 
-Ойрхон оршуулгын газар бий гэж зарим хүмүүс бичиж?
-Тийм тийм. Дээр үед хүн тавьдаг байсан газар бий.
-Түүгээр нь тас гэх мэт том шувуу элбэгтэй гэсэн үү?
-Тийм бас байдаг. 
-Та хүүгийн аав, ээжтэй уулзсан уу. Сэтгэл санаа нь хэр байгаа вэ?
-Үр хүүхдээ алдчихсан улсууд хүндхэн л байна. Ямар ч байсан итгэл алдрахгүй хайж л байна. 
-Шөнө дулаан мэдрэгч дрон ашиглаж байгаа гэсэн үү?
-Эрлийн ажиллагаа эхэлснээс хойш ердөө тасраагүй. Шөнө дулаан мэдрэгч дроноор, өдөр нь иргэд, мэргэжлийн анги нэгтгэлийнхэн хайсаар байгаа. 
-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн эрлийн ажиллагаанд оролцож байна вэ?
-Бид уулын нэлээд өндөрлөг хэсэгт гарчихсан, бороо ихтэй байна. Доош бууж өнөөдрийн ажиллагааны дүн мэдээллээ авч амжаагүй л явна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00