Dark Light
Нийгэм | 2025-09-22

373 ЦЭГТ ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. 
Тэрбээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.  Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгох юм. Мөн борлуулалтын цэгийн мэдээллийг тус аппликейшнээс авч болно. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болно. Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна. 10 дугаар сарын нэгний өдрөөс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19